Т.ДОРЖХАНД: Хамгийн их мэдээлэлтэй байгаа ЭТТ -ийн Б.Ганхуягийг сонсголд оролцуулж, нэрсийг нь зарлуулах хэрэгтэй

Б.Ариунзаяа
2022/12/20


УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

- Сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж байна. МУ парламентын засаглалтай. Тиймээс эндээ бүх зүйлээ ярьдаг байх ёстой.  Парламент бол бага ард түмэн, иргэдийн төлөөлөл. Иймд АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчийг нь гээд хуулийн байгууллагуудын бүх дарга, төлөөллийг авчиръя гэсэн санал гаргаж байна. Мөн АТГ-аас зарласан 17 хүнийг байлцуулна. Хамгийн түрүүнд Х.Баттулгыг байлцуулах байсан ч хоёр хоногийн өмнө хил даваад явчихлаа. Хамгийн их мэдээлэлтэй байгаа хүн бол яах аргагүй ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг юм. Нэрсээ зарлаж, мэдээллээ өгөх ёстой талаар ажлын хэсэг дээр ярьж байна. 

- Ерөнхийлөгч асан Х.Баттулга явсан, маргааш нь оффтек гэрээний гүйцэтгэгч болох “Голомт”-ын гэгддэг Д.Баясгалан яарч сандран мэдээлэл хийлээ. Би ямар ч буруугүй, ажлаа л хийсэн, надаас өөр хийх хүн байгаагүй, асуудал байвал төртэй ярь” гэж ярьсан. Гэтэл төр төлөөлсөн хүн нь зугтчихлаа. 

- Сонсгол дээр Д.Баясгаланг ир, ЭТТ ХК-д томилогдсон БЭТ Ж.Ганбат ирж мэдээллээ өг хэлмээр байна.  Мөн нэр бүхий таван УИХ-ын гишүүн ч нэрлэгдчихсэн байгаа. Тухайлбал Я.Раднаасэд сайд Т.Аюурсайхан гэдгийг ил тод ярьж байгаа. Тиймээс бүгд нээлттэй ярьцгаая. Нээлттэй сонсгол хийнэ гэдэг ярианаас үүдэж, оффтек гэрээнүүд ил болсон. Үр дүнгээ үзэх ёстой. 

- Хоёр төмөр зам байна. Нэг урагшаа, нөгөө нь баруун талруу явсан. Баруун тал руу явсан төмөр замын гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб ажилласан. Удирдлагууд нь ирж мэдээллээ өгөх ёстой. Хяналт тавих ёстой Удаанжаргал нь зугтаачихсан, шийдвэр гаргасан Баттулга нь мөн л зугтаачихлаа. Тиймээс бидэнд захиалагч ЭТТ буюу гүйцэтгэх захирал нь хоригдсон. Үнэхээр улстөрчдийн шахаагаар туслан гүйцэтгэгч хийгээд мөнгөө аваад байсан уу үгүй гэдгийг асууцгаая. 

- Сонсголд оролцож, асуулт асуух хүмүүс өнөөдөр 07.00 цагаас өмнө хүсэлтээ өгөөрэй гэж хүсэж байна


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.51
    2022/12/21

    За тэр Б. Ганхуяг яах вэ? чи харин Баясгалантай мэтгэлц, 40 ихнаядаа батал. Түүнээс чинь болоод наад жагсагчид “гэрээ мартсан гэсэрүүд” боллоо. Зарим нь тэр 40 ихнаядаас чинь хувь хүртээд харихаар шийдсэн бололтой.

    Хариулах