С.ОДОНТУЯА: Иргэдээс нээлттэй сонсголд "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах санал ирж байна

Б.Ариунзаяа
2022/12/20

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД: 

- УИХ-ын нэр бүхий 9 гишүүн нүүрсний талааар ерөнхий сонсгол зохион байгуулах хүсэлтээ өгч, Ажлын хэсэг байгуулснаар маргааш зохион байгуулах гэж байна. 

- Сонсгол бол мэдээллийг нээлттэй сонсох процесс. УИХ-ын гишүүд саналаа хэлж, үзэл бодлоо илэрхийлнэ. Өнөөдрийн байдлаар УИх-ын гишүүдээс гадна 298 хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс 34 нь тухайн асуудлаар өөрийн эрх ашиг хөндөж байгаа гэж үзэн үг хэлнэ.

- Сонсголын үеэр 4 асуудлын хүрээнд 6 мэдээлэл сонсоно. Тухайлбал 

1. ЗГХЭГ-аас нүүрсний гэрээ болон амны, хилийн үнэ, зах зээлийн үнийн талаар болон зөрүүтэй байгаа үнийн талаар,

2. ЭТТ БЭТ ил болсон нууц гэрээнүүдийн талаар, 

3. Тавантолгой Зүүнбаян- Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт

4. 2013 онооос хойш хууль хяналтын байгууллагад нүүрсний хулгайн талаар шалгагдаж байсан хэргүүд, яагаад хэрэгсэхгүй болсон, ямар улс төрчид шалгагдаж байсан, байгаа талаар,

5. Гаалийн байгууллагаас нүүрсний экспортын талаар тус тус мэдээлэл өгнө.

 УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

- Өмнө нь УИХ дээр нээлттэй сонсгол явуулахад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан. Үг хэлэх боломж бага байдаг гэж шүүмжилдэг тул илтгэлүүд нь 10 минут байна. Аль болох иргэдийнхээ үгийг сонсох байдлаар зохион байгуулна. 

- УИХ дахь АН-ын бүлэг СТӨ-нд Нээлттэй сонсгол байгуулах санал тавьсан ч Нээлттэй сонсгол өөрийн гэсэн хууль дэг журамтай тул Төрийн ордонд зохион байгуулахаар болсон. 

- Иргэдээс эрх баригчдийг сонсох хэрэггүй. Түүний оронд ЭТТ захирлаар ажиллаж байсан Д.Ганхуягийг авчирвал сонсгол үр дүнтэй болно гэх саналуудыг хэлж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.51
    2022/12/21

    Бүхнийг мэдээд байгаа Цогтоогоор эхлээд яриул. Бид тэр хүний юу ярихыг сонсоё. Дараа нь Нямбаатар, Ганхуяг, Баясгалан, Дорилогжав, Сү. Батболд, Доржханд, Одонтуяа, Алтанхуяг, ТЕГ, ЭЦГ, ХХЕГ, нар ярина биз.

    Хариулах