Э.ЭНХЗОРИГ: Улс төрийн шийдвэр гаргаж, ШИНЭ намыг сонголоо

Админ
2024/05/02

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна. Энэ удаагийн парламентын ээлжит сонгуульд 23 нам, хоёр эвсэл, 70 орчим бие даагч өрсөлдөхөөр хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгсөн. 

Харин Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших болзлыг хангасан, бичиг баримтын зөрчилгүй нам, эвсэл нэр дэвшигчдэд батламжийг гардуулан өглөө. Тиймээс гуравдагчдын орон зайд өөрийн өнгө төрх, бодлогоороо ялгарч буй ШИНЭ нам, МУНН-ын Шинэ нэгдсэн эвсэл ч батламжаа гардаж авсан. Энэ үеэр ШИНЭ намын үзэл баримтлал, бодлогыг сонгож ирсэн залуусын төлөөлөл ч оролцож, үзэл бодлоо хуваалцсан юм. Ингээд Шинэ нэгдсэн эвслийн тэргүүн болон бусад төлөөллүүдийн сэтгэгдлийг нь сонслоо. 

ШИНЭ НАМЫН ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ Э.ЭНХЗОРИГ: 

 - Миний хувьд 2019 оноос хойш залуучуудын төлөөлөл болж, тэднийхээ өмнөөс энэ нийгмийн төлөө дуу хоолой болж явсан. Таван жилийн хугацаанд хулгайчдыг өөрчилнө гээд дуугарч явсны үр дүнд юу болсон бэ гэхээр надад эрүүгийн хэрэг үүсгээд шүүхийн шатанд нэг жил гаруй хугацаанд явж байна. Эцэстээ ойлгосон зүйл нь аль нэг зөв бодлоготой улс төрийн намыг сонгож, өргөн бүрэлдэхүүнээр энэ бүхэнтэй тэмцэх юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би улс төрийн намуудыг судалж эхэлсэн. Одоо биднийг удирдаж байгаа хулгайч нарыг дэвшүүлэхгүй ямар нам байгааг юуны өмнө судалсан. Ингээд хэдхэн хоногийн өмнө улс төрийн шийдвэр гаргаж, ШИНЭ намыг сонголоо. Учир нь ШИНЭ нам нь аж үйлдвэржсэн улс орныг бий болгохын төлөө яваа юм байна, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх юм байна, хамгийн гол нь хууль бус асуудалд оролцсон хүмүүс энэ намд байхгүй юм байна. Тиймээс сэтгэлтэй, зүтгэлтэй, зорилготой хүмүүстэй нэгдэхээр ШИНЭ намыг сонгосон. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.35
    2024/05/02

    Yag start oroh ued darga ni ami amia bodooroi geed "zugataj" baigaa duuldah yum olnii Ug Ortiz yuu?

    Хариулах