Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. Энэ өдрөөр Үндэсний статистикийн хороо манай улсын гэр бүлийн талаарх сонирхолтой тоон баримтуудыг гаргажээ.
Монгол Улсад 2023 оны байдлаар 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4 776 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Манай улсын нийт 983.5 мянган өрхийн:
- 163 289 (16.6%) нь 3 ам бүлтэй,
- 180 117 (18.3%) нь 4 ам бүлтэй,
- 143 278 (14.6%) нь 5 ам бүлтэй,
- 87 220 (8.9%) нь 6 ам бүлтэй,
- 33 109 (3.4%) нь 7 ам бүлтэй,
- 14 841 (1.5%) нь 8 ам бүлтэй,
- 6 688 (0.7%) нь 9 ам бүлтэй,
- 6 176 (0.6%) нь 10 ба, түүнээс дээш ам бүлтэй өрх байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна