НИЙСЛЭЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНООС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
2024.10.28 Улаанбаатар хот
Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчдийн дунд гурван төрлөөр /сагсан бөмбөг, волейбол, дартс/ тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулна.
НЭГ. ЗОРИЛГО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, танилцан нөхөрлөх, хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцоход чиглэнэ.
ХОЁР.ХАМРАХ ХҮРЭЭ
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчид. Тэмцээнд оролцогч багууд эрэгтэй, эмэгтэй болон холимог бүрэлдэхүүнтэй байна.
ГУРАВ. ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТӨРӨЛ
Сагсан бөмбөг /эр, эм тус бүр 1 баг/ 2024.11.09-нд
Волейбол /холимог/ 2024.11.10-нд
Дартс /багийн төрлөөр/ 2024.11.09-нд
ДӨРӨВ. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ЖУРАМ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.Сагсан бөмбөгийн төрөлд 8 хүртэл тамирчин оролцоно. Талбайд 5 тамирчин тоглоно.
2.Волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй 8 хүртэл тамирчин оролцоно. Талбайд 3 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин тоглоно.
3.Төрөл тус бүрийн нарийвчилсан танилцуулгыг техникийн зөвөлгөөн дээр тогтооно.
4.Баг тамирчид тоглолтын хувцсаар жигдэрсэн, хувийн дугаартай оролцох.
5.Техникийн зөвлөгөөнд ирэхдээ багийн мэдүүлгийг албан ёсоор баталгаажуулан, авч ирэх.
6.Техникийн зөвлөгөөн дээр багийн тооноос хамаарч хэсгүүдэд хуваан, тоглолтын хуваарь гарна.
7.Багийн дүнгээр байр эзлүүлнэ.
ТАВ. ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР
Хэзээ: 2024 оны 11 сарын 09,10-ны өдрүүдэд
Хаана: ХХЕГ-ын спорт заал
ЗУРГАА. ТАВИГДАХ ШААРДЛАГА
Багууд мэдүүлгийг заасан хугацаанд ирүүлэх. Цаг баримтлах (5 минут хүлээгээд ирэхгүй бол эсрэг багт хожлыг өгнө)
ДОЛОО. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН
Багийн урьдчилсан мэдүүлгийг 2024 оны 11-р сарын 06-ны 18 цаг хүртэл HCX.tournament@gmail.com хаягаар хүлээн авна.
Мэдүүлэгтэй хамт оролцооны мөнгийг /Сагс, волейбол: 300.000₮, Дартс:150.000₮/ 5431724449 Хаан банк Т.Цолмонсайхан дансанд шилжүүлнэ.
Техникийн зөвлөгөөний хурлыг 2024 оны 11-р сарын 7-нд 15 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлийн танхимд зохион байгуулна. Орон нутгийн баг, тамирчид техникийн зөвөлгөөнд онлайнаар оролцох боломжтой бөгөөд тухайн үед ZOOM урилга илгээнэ.
НАЙМ. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Нэгдүгээр байр: Алтан медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Хоёрдугаар байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Гуравдугаар байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Багийн дүнгээр Шилжин явах цом, Өргөмжлөл, Мөнгөн шагнал гардуулна.
ЕС. ХОЛБОО БАРИХ
Тэмцээн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90909071, 91790101 утсаар лавлаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна