Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн Аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигчдод нислэгийн сонголтыг нэмэгдүүлэх, хоёр агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээний холболтыг сайжруулж, нислэгийн цагийн хуваарийг илүү олон сонголттойгоор санал болгох зорилготой юм.
Мөн энэхүү гэрээний хүрээнд МИАТ ТӨХК нь Эйр Чайна ХК-ний Бээжин-Улаанбаатар-Бээжин, Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр, Эйр Чайна ХК нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бөгөөд энэ нь цаашдын илүү өргөн хэмжээний хамтын ажиллагааны суурийг тавьж байгаагаараа онцлог юм.
Мөн өчигдөр /2024.11.01/ болсон Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр хоёр агаарын тээврийн компанийн төлөөлөгчид цаашид дотоодын болон олон улсын нислэгийн сүлжээг тэлэх, газрын болон техникийн үйлчилгээний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон талаар санал солилцлоо.
Эйр Чайна компани 30 гаруй жилийн өмнө буюу 1991 онд Улаанбаатар чиглэлийн нислэгээ эхлүүлж байсан бөгөөд тэр үеэс хойш энэхүү хамтын ажиллагааг хэлэлцэж байсан бол ийнхүү 2024 оны 11-р сарын 01-нд албан ёсны гэрээ байгуулагдлаа
МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа

Холбоотой мэдээ

Нийгэм · 13 цаг
Нийтийн байранд хүн зодож амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Нийгэм · 15 цаг
Монголчуудын хийморь 20 литр бензинээр хязгаарлагдах уу, иргэдийн цөхрөл төв талбайд

Нийгэм · 15 цаг
Кофе хөрөхөөс өмнө амьдралаа түр азнаж үзье

Нийгэм · 16 цаг
Алтанбулаг сумын суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг унтуулгын буугаар буудаж, аюулгүй тээвэрлэжээ

Улс төр · 16 цаг
АН-аас ХАА-н салбарын 6.6 их наядын асуудлаар мэдээлэл хийнэ

Нийгэм · 17 цаг

Юм бичи ж байгаа бол ойлгогдохоор чичих хэрэгтэй. яаг аана гэсэн үг вэ
Аяллын дугаар хамтран эзэмшихээр яадаг юм бэ? Ойлгосонгүй.