Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийг дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа Монгол Улс, НҮБ-ын харилцааг шинэ шатанд гаргасан.
Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг дэлхийд таниулж, НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон.
НҮБ нь Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг дэлхий дахинд нотолсон.
Гадаад харилцаа, худалдааны сайд байхдаа Монгол, Солонгосын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулсан
Мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарын харилцааг өргөжүүлсэн.
"Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулж, монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахиргэдийн солилцоо эрчимжихэд манлайлж оролцсон.
Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсад хувь нэмрээ оруулах Монгол улсын хүчин зүтгэлийг байнга дэмжсэн
Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг анхнаас нь идэвхтэй хамтарч, дэмжлэг үзүүлсэн.
Улаанбаатар хотод “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”байгуулахыг тууштай дэмжсэн
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг байгаль орчны чиглэлээр тууштай үйл ажиллагаа явуулдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.107
Энэ мундаг хүн шүү.
Хариулах66.181.186.86
Оюун-эрдэнэ ерөнхий сайд НҮБ-д ажиллах хүсэлтэй юм байна.
Хариулах