Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөрийн аймгийнхаа Баян, Баянжаргалан сумдын нутгаас 12,000 га газрыг Аймгийн тусгай хэрэгцээнд хууль бусаар авах гэж Аймгийн ИТХ-ыг хуралдуулж 18 дугаар тогтоолыг гаргажээ.
“Бөөрөлжүүт АҮП”-н төсөл хэрэгжүүлэгч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-аас 6 тэрбум төгрөгийг Нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийн дор шийдвэр гарахаас өмнө авсан байж болзошгүй талаар Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа АТГ-т хандлаа.
Баянжаргалан сумдын иргэд, удирдлагууд, ИТХ-ын төлөөлөл Засаг дарга Л.Төмөрчөдөр, Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, ажлын албаны дарга, засаг даргын орлогч Б.Батбаатар нарын хүмүүсийг АТГ шалгуулахаар өгчээ. Засгийн газрын нэрийг барьж 12 000 га газрыг “Цэцэнс майнинг энд энержи” ХХК -д өгөх гэж улайрахын учир юу вэ?

Бөөрөлжүүтийн ҮТП-нь Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор “Үйлдвэр технологийн паркд эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад Баян, Баянжаргалан сумдын нэр нь ороогүй байхад ингэж засгийн газрын өмнөөс шийдвэр гаргаж болох уу? Баян, Баянжаргалан сумдын малчид, иргэд сумын удирдлагууд тэр дундаа засаг дарга, сумын ИТХ -нь зөвшөөрөөгүй Баян, Баянжаргалан сумдаас аймгийн тусгай хэрэгцээнд гаргахаар “Цэцэнс майнинг энд энержи” ХХК -тай тохирсон газар одоогоор сумын тусгай хэрэгцээндээ байгаа.
Мөн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-иас 6 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын гэрээ гэх халхавчны дор авсан бөгөөд 4,5 тэрбумаар нь Зуунмод сумын “Төв чандмань” дулааны эрчим хүчний газрын харьяа 5 дугаар уурын зуухны засвар шинэчлэлд зарцуулсан гэх нэрээр хууль бусаар зарцуулалт хийж байх магадлалтай гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!