УИХ-ын чуулганы өнөөдрийн асуулгын цагийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай “ТӨСӨВ: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр мэтгэлцэж буй. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:  “Бид олон жил мөнгөн гүйлгээний тайлан батлуулж, төрийн өмчийн мөнгийг төсвөөс гадуур явуулжээ. Тиймээс эхний алхам нь ТӨК-иудын цэвэр ашгаас тодорхой зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд төсөвт тусгаж, бодлоготойгоо уялдуулж байгаа.  

Тодорхой хэдэн сэдвээр улс төр хийхгүйгээр хамт давж гарах ёстой. Төсвийн реформын эхлэл нь ирэх оны төсөв. Нэгдсэн тайланд бүртгэгдэж байгаа нийт хөрөнгөө төсөвтөө багтаая. Аймаг, орон нутгууд ч улсын төсвөөсөө давуулаад баталчихдаг. Тэгсэн атлаа Сангийн яаманд хязгаарт тулчихсан учраас төсвийг нь гаргаж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Үүнээсээ болж төсвийн ангилал өөрчилдөг, хооронд нь гүйлгэдэг байдлаас болж төсвийн хулгай гарч байгаа юм.  

С.Цэнгүүн гишүүний санаачилсан хуульд хэд, хэдэн өөрчлөх санал байгаа ч зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа. Алхам хийе. Ингэж байж төсвийн хулгай, зардлын ангиллыг өөрчилдөг байдлаасаа сална” гэв.