2026 оны аравдугаар сарын 29-ний орой 20:56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц”-д гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон.  

Иймээс үүссэн нөхцөл байдал дээр ажиллаж, холбогдох арга хэмжээг авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байгаа юм.  

Станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцлийг тодруулж, хэвийн горимд шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байна. 
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨҮК нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа станц юм.