Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.
Тус шийдвэрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.1.3 дахь заалтад үндэслэн гаргасан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүйгээр шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтад нь үзүүлэх шаардлагатай.
Иймд шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч ажилтнууд холбогдох шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийг Шатахууны шуурхай штабаас чиглэл болголоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!