Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамжийг газар дээр нь хянаж, нийлүүлэлтийг эрчимжүүлж байна. Манай улс аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун захиалжээ. Энэ нь манай улсын 1 сарын хэрэглээнээс давсан хэмжээ боловч захиалсан бүтээгдэхүүн бүрэн импортлогдоогүй байгаа нь дотоодын хангамжид хүндрэл үүсгэж байна.
ОХУ-аас захиалсан шатахууныг вагонд ачиж, БНХАУ-аас ачуулсан шатахуун өнөөдөр Замын-Үүд өртөөнд ирнэ. БНСУ-аас ачуулсан шатахуун БНХАУ-ын боомтод иржээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!