2011 онд СУИС-ийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан 19 настай Ш-ийг ангийнх нь долоон эрэгтэй бүлэглэн хүчиндсэн гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.
Уг хэрэгт дөрвөн хүнийг холбогдогчоор тогтоон шалгаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь БНСУ-д байгаа тул хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа аж.
Харин бусад холбогдогчид холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасныг прокуророос эсэргүүцсэнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх хурал болсон юм. Шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр уг хэргийн гэм буруугийн шүүх хурал удахгүй товлогдох юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!