УИХ-ын чуулганы өнөөдрийн асуулгын цагийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай “ТӨСӨВ: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр мэтгэлцэж буй.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Монгол Улсын төсвийн зарлага, урсгал зардал өнгөрсөн 10 жилд 4-4.5 дахин өсчээ. Амьдрал дөрөв дахин сайжирсангүй. Төсвийн зарлага 230 хувиар өссөн атлаа өрхийн орлого 63 хувийн өсөлттэй. Үүнийг хэрхэн ойртуулах вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: “Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангуулах чиглэлд дорвитой алхам хийнэ. Төсвийн тогтвортой байдлын дагуу тусгай шаардлагуудыг барих гэж Засгийн газар хичээн ажиллаж байгаа. Төсөвт суурилсан бодлого явдаг болсон. Уул уурхайн нэг бүтээгдэхүүнээс хамааралтай экспортоос шалтгаалаад эдийн засаг өсөж, буурсан ч өрхөд очихгүй байгаа нь үнэн. Манай төсөв мөнгөн гүйлгээний тайлан болсон” гэв.
Мэтгэлцээнд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Ц.Мөнхтуяа, Ж.Баярмаа, Г.Ганбаатар, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Р.Эрдэнэбүрэн нар оролцож, Ерөнхий сайдаас асуулт асуух юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!