Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсэд 2026 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 64 удаагийн бүртгэлээр 90 хүрэн баавгай үзэгджээ.

Мөн тус хамгаалалтын захиргаанд бусад бүс нутгаас долоон бамбарууш, нэг шүдлэн баавгайг хүргэж ирсэн байна. Эдгээр баавгайг түр хугацаанд асран, тэнхрүүлсний дараа байгальд нь буцаан тавьжээ.

Иймд баавгай бүртгэгдсэн байршил болон түүний ойр орчимд амьдарч буй нутгийн иргэд, малчид, ой цэвэрлэгээний ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Хүрэн баавгайтай холбоотой мэдээллийг тус хамгаалалтын захиргааны 99777844 дугаарын утсаар хүлээн авна.