2027 онд Монгол Улс “Оюутолгой” төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж байна. Үүний хоёр их наяд төгрөгөөр эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч Засгийн газар холбогдох нэг удаагийн хуулийн төслийг буцаан татсан юм.

Үүнтэй холбоотойгоор нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэн Х.Оюунбилэг “Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг олгох” санал санаачилж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:50 цагийн байдлаар уг өргөдөлд 100,078 иргэн гарын үсэг зурсан байна.

Уг асуудалтай холбогдуулан холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулахаар болж буй.  Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр олгох тохиолдолд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юм.