Нийслэлийн Монгол ардын намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан
- Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох
- Бүтэц, зохион байгуулалтын асуудал багтсан.
Хурлын эхэнд Хотын дарга асан Х.Нямбаатар цахимаар тайлангаа танилцуулсан бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчид "хангалттай" гэх үнэлгээ өгөв. Үүний дараа Б.Пүрэвдагва мөрийн хөтөлбөр, зорилтоо танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариулсан юм.
Өнөөдрийн хуралд Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 489 төлөөлөгч оролцжээ.
Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгох нууц санал хураалт явуулж, 97.5 хувийн саналаар сонгогдлоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!