Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирсэн.
Энэ мэдээллийн дагуу БОСШТ, Туул голын сав газрын захиргаатай хамтарсан ажлын хэсэг байгуулав. БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг өчигдөр /2024.10.29/ Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, шинжиллээ.
Ажлын хэсэг шинжилгээний үр дүнг стандартуудтай харьцуулж, сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.140.10.207
Био, Шувуу нь фабрик, Алтан будаг хавиар шинжилгээ авбал хариу үнэн зөв гарах байх шүү!!!! Харшилтай, дархлаагүй л болсон хүмүүсс л байна даа!!!
Хариулах202.9.46.11
Hahaha shaadag nisehiin haraldaa awchij bh shig. Tovchtoigo zailtsga
Хариулах202.131.248.198
Hooe bisdanuudaa ter umhii ursaj bgaa gazar n ochood avaach
Хариулах