ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ: Шинжлэх ухааны толгой эрдэмтдийг сойж, ард түмэндээ илгээж байна

Админ
2024/05/02

#Шууд: ШИНЭ нам СЕХ-оос 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардан авч байна…

ШИНЭ намын дарга Ц.ГАНТУЛГА:

- 2024 оны УИХ-ын сонгуульд МУНН болон Шинэ намын Шинэ нэгдсэн эвсэл СЕХ-оос сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. 2020 оны сонгуульд Шинэ нам Шинэ эвсэл гэдэг нэртэйгээр 76 тойргоос 69 тойрогт нь нэр дэвшиж, 241 мянган иргэдийн саналыг авсан ч харамсалтай нь УИХ-д суудал авч чадаагүй. Тэр цагаас хойш манай нам дөрвөн жилийн турш академик түвшинд үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын 60 гаруй эрдэмтдийг боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль эрхзүй, эдийн засгийн  салбар шинжлэх ухааны суурь концепцид нэгтгэсэн. Мөн 2024 оны сонгууль руу чиглэсэн ажлыг идэвхтэй хийж, Тэргүүнгүй төр, Шинэ мөнгөний бодлого, Шинэ хувьсгал зэрэг бүтээлүүдийг хийсэн нь бусад улс төрийн намуудаас өөрийнхөө онол, ном концепциороо ялгарч байна. 

- 2024 оны сонгуульд Шинэ нэгдсэн эвсэл Шинэ хөгжлийн эдийн засаг, Шинэ мөнгөний бодлого, Гинэ төр буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийг авчрах суурь гурван уриа дэвшүүлж, 9 салбар шинжлэх ухаан бүхий 81 заалттай мөрийн хөтөлбөрийг СЕХ болон ҮАГ-т хүргүүлсэн. 

- Мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдөхөөр СЕХ-оос батламжаа авлаа. Бусад намуудад өөрийн онол, ном, бодлого, үзэл санаа, хийх ажил, хэрэгжүүлэх зүйлээрээ шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Учир нь манай нам эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны толгой эрдэмтдийг сойж, ард түмэндээ илгээнэ. Бид хулгайчгүй, мэргэжлийн чадварлаг, сэхээтэн, эрүүл баг хамт олон. 


Д.БАЯРХҮҮ:

- Энэ удаагийн сонгуульд Шинэ нэгдсэн эвсэл Монгол Улсын түүхэнд улс эх орныхоо онцлогт тохирсон, ард түмэндээ нийцсэн, Шинэ мөнгөний бодлогыг онолтойгоор орж байгаагаар онцлог болж байна. Шинэ мөнгөний бодлогын онолын дагуу улс оронд үүссэн мөнгө санхүүгийн хямрал, өр зээл гэсэн үндсэн суурь хямралын шалтгаануудыг арилгаж, цаашдаа мөнгө үрдэг тогтолцоогүй, зээлийн өндөр хүүгүй, төгрөгийн ханш унадаггүй, барааны үнэ өсдөггүй эрүүл эдийн засагтай болохын төлөө энэ сонгуульд орж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.200
    2024/05/02

    Зевдее. Даанч толгой эрдэмтэд угуй болчихоод байнаа, энэ улсад!

    Хариулах