Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ

Админ
2024/05/02

Орхон аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж, 25 мянган суралцагч суралцаж 1900 орчим багш ажилтан ажиллаж байна. Бүлэг дүүргэлтийн дундаж 32 байна. Аймгийн нийт сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд 43 тэрбум төгрөг хуваарилагдсан. Тус аймаг боловсролын чанарын үнэлгээгээр улсын дунджаас дээгүүр байдаг.


Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллах үеэр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөллийг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтад оролцсон эцэг, эх, асран хамгаалагчид бага ангийн хичээлийн агуулга хүнд, сурах бичгийн чанар муу, монгол хэл бичгийн хэрэглээ буурч байгаа, мэргэжлийн боловсролын сургуулийн талаар зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх, сургуулийн орчин дахь худалдаа, үйлчилгээг цэгцлэх гээд олон санал хэлж байлаа


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.200
    2024/05/02

    Сонгуулиа хийхээд явчих юм. Энэ яаманд ажил хийдэг хун бна уу!!!

    Хариулах