АНХААР: Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт +25+30 хүрч хална

Админ
2024/05/02

Маргааш буюу тавдугаар сарын 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Маргаашдаа нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2-7, өдөртөө +11+16 градус дулаан байна. Ихэнх нутгаар дулаарч говийн бүст шөнөдөө +9+14, өдөртөө +25+30, бусад нутгаар өдөртөө +19+24 градус дулаан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна