LIVE: Нэр бүхий 4 яллагдагчийн өмгөөлөгч Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргалаа

Админ
2023/02/15

#Шууд: Хөгжлийн банкны хэргүүдийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхэллээ


-  "Улаанбаатар" чуулгын байранд яг одоо Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцож байна.  

Нэг дор ийм олон хүн багтаах шүүхийн танхим манай улсад байхгүй учир ийнхүү Улаанбаатар чуулгын байранд явуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуралдааны эхэнд дөрвөн шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгч болон прокурорын зүгээс хүлээж авахгүй гэж мэдэгдэв


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.65.47
    2023/02/15

    авилгачдыг сайн шүүгээрэй. ял завшуулж болохгүй. өмгөөлөгч нар үнэн пээдгэр байнаа. авилгачид нь хаана сууж байна вэ.

    Хариулах