ХӨГЖЛИЙН БАНК: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлалаа

Админ
2023/02/15

"Улаанбаатар" чуулгын байранд Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцож байна.   Хуралдааны эхэнд дөрвөн шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгч болон прокурорын зүгээс олон оролцогчидтой шүүх хуралдааныг цөөхөн хэдэн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулах боломжгүй  хэмээн хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. 

Үүний дараа өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг явуулах дэгтэй холбоотойгоор талуудаас олон санал гарч, өмгөөлөгчид шүүгчээс татгалзсан тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаад байна. 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна