Төмөр замын 3 гарам, Соёолж, Баянгол, Энхтайваны гүүрны доод гарам хаалттай байна

Б.Ариунзаяа
2023/07/05

Өнгөрсөн шөнө Сэлбэ, Дунд голын хамгаалалтын далан сэтэрч, ойр орчмын орон сууцны хорооллууд усанд автжээ. 

Үүнээс улбаалж, Зүүн 4 замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр, Намьянжуугийн гудамж Нарны зам гэх мэт хонхор хэсэгт байгаа байшин хороолол усанд автсан. Мөн Натур, Буян компани орчимд 40 см орчим ус дүүрсэн байдалтай байна.

Одоогоор Төмөр замын 3 гарам Соёолж, Баянгол, Энхтайваны гүүрны доод гарам хаалттай. Буянгийн зам элчингийн уулзвараас Нарны зам хүртэл хаагдсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна