ЗАХИРАМЖ: Дараах замуудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ

Б.Ариунзаяа
2023/07/05

Нийслэл хотод 2023 оны долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжилсэн их хэмжээний бороо орж үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь нас. эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон автотээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс дараах замуудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж, Хан-Уул дуүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг 2023 оны долдугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хаах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.



ЗАХИРАМЖ: Дараах замуудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.98
    2023/07/06

    МАНыг хүйс тэмтрэхгүй л бол бид хэзээ ч сэхэхгүй

    Хариулах
  • 202.126.89.111
    2023/07/06

    эргүү хар малуудад үерын усыг яаж зайлууулах тухай ямар ч мэдлэг чадвар байхгүйшдэ арилаад зайлааад өгөөч

    Хариулах
  • 103.57.93.139
    2023/07/05

    Ус зайлуулах байгууламжаа бодлогоор хийж.голын гольдрол өөрчилж барилга барихгүй байсан бол төсвийн ч.хувь хүний хөрөнгө ингэж үрэгдэх нь бага л байх болов уу.одоо том жин ихтэй барилгууд усанд удаан байвал суулт өгчихгүй байгаа гэж сэтгэл зовинох юм.

    Хариулах
  • 103.161.242.163
    2023/07/05

    Арчаагүй дарга нараас болж ард иргэд хохирч байх юм ажилаа олигтойхон хийгээч олон жил яригдаж байгаа замаа өдий болтол юу ч хийхгүй чадваргүй хотын дарга том том ярихаас цаашгүй

    Хариулах
    • 66.181.161.196
      2023/07/05

      Үнэн шүү