Цахимын сайд Н.Учрал “Шил” ажиллагаагаар сүүлийн 19 жилд боссон 11 мянга гаруй барилга, байшингийн түүх, улсын комиссуудын 2008 оноос хоиших 1394 дүгнэлтийг “нүцгэлж” дэлгэлээ. Олон мянган хуудас баримтууд дундаас үер дээр үер, гамшиг дээр гамшиг нэмсэн Сэлбийг боосон S outlets дэлгүүр, Дунд гол дундах “Эко”-гийн С.Нямдаваагийн “Ривер Вилла” хотхон хорооллын хар түүх онцгой анхаарал татаж байна.
Гамшиг дагуулсан гарын үсэг хэнийх вэ?
СЭЛБИЙГ СЭТЭЛСЭН ТҮШМЭЛҮҮДТЭЙ ТАНИЛЦ!
Гай дагуулсан гарын үсгийн эзэн өнөөдөр гавьяат үйлстэн мэт гадаадад амралтаа эдэлж байна. Эдүгээ Туркэд суугаа консул Г.Мөнхбаяр хотын дарга байхдаа иргэн Д.Батзоригт авто машины засвар үйлчилгээний зориулалтаар Сэлбэ голын ай савд 576 ам дөрвөлжин метр газар 2009.05.27-нд 275 тоот захирамжаар олгожээ. Э.Бат-Үүлийн орлогч Н.Батаа 2015.12.23-ны өдрийн А/990 захирамж гаргаж, талбайг нь 576 м.кв-аас 2409 ам дөрвөлжин метр болгон, бараг 5 дахин нэмж өгсөн байна.
Зургийг нь “Бат инспайринг” зохиож, “Ананд тауэр” компани барьсан. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар улсын комисс бүрдүүлж, 2015.10.14-нд голын ай сав дахь барилгыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрч дүгнэлт гаргажээ. Нийтдээ 19 гишүүнтэй комиссын дарга нь тухай үеийн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа гэдэг эмэгтэй. Өөрөөр хэлбэл, голын гольдролд боссон барилгыг хот байгуулалтын талаас нь хянах ёстой ажил үүрэгтнүүд ашиглалтанд хүлээн авах комиссыг толгойлжээ. Shilen.gov.mn-д байршсан мэдээллээс комиссын бүрэлдэхүүний нэрсийг харахад хот байгуулалтын түшмэлүүд, цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын инженер, архитектор гэх мэт албан тушаалтнууд гол дээрх байшинг толгой дохин хүлээж авсан байх юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаярын нэр ч байж байна. Хөндлөн улаан зураастай акт бичих ёстой байцаагч голын урсац бүрэлдэх газарт баригдан, далан хаалт сэт татагдахад хүргэсэн байшинг хүлээн авсан хүний нэг. Мөрдөс нэгт онцгойгийнхон нь Сэлбийн үертэй цаг наргүй тэмцэж байгааг хараад хувцсыг нь өмсөж, тангаргийг нь өргөсөн цэргийн хүн юу боддог вэ? Голыг амиараа хамгаал, алхам ч ухарч болохгүй гэсэн тушаалтай цэргийн хүн зүгээр ч нэг бууж өгөөд зогсохгүй, дайсныхаа талд орсонтой зүйрлэж болно.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын 2022.12.26-ны А/1626 тоот захирамжаар S outlets-ийн газрын зориулалтыг худалдаа, үйлчилгээнийх болгож өөрчилсөн байна. Сэлбэ голын урсгалыг хавчин боосноос Натурын гүүр орчимд далан сэтэрч, орон сууц, бизнес эрхлэгчдийн эд хөрөнгө, машин тэрэг усанд автаж их хэмжээний хохирол учирсан. Олон айл өрхийн Сэлбийн мөсийг долоох шахам байж авсан орон сууцыг нь үнэ ханшийг унагаж, хэзээ газар доогуур урсаж байгаа усан дээр амьдрахад хүргэх шийдвэр гаргасан сүлжээний нэрс ил боллоо.
“Оршуулгын комиссынхон” улс төрчид, засаг дарга нарынхаа ард нуугдаад үлдчихдэг, нэр ус, царай төрх нь дэлгэгддэггүй, хүлээх хариуцлага ч гэж үгүй. Улсын комисс хүлээж авсны дараа л ордер нь гарч, хүмүүс итгэж худалдан авдаг. Эдний хүлээх хариуцлага газар олгосон засаг даргынхаас дутахгүй байх ёстой. Учир нь комисс бол мэргэжлийн бүрэлдэхүүн. Анагахаар бол эмч нарын зөвлөгөөний шийдвэр шүү дээ.
АХИАД Л НӨГӨӨ “ЭКО” С.НЯМДАВАА
Хана тааз нь нурсан, дам нуруу нь унасан, аюулын шатыг нь айлын гэр дотор хийсэн, оршин суугчид орц гарцгүй учир өөр компани, хорооллоор мөнгө төлж дамждаг, зураг төслөөсөө зөрсөн… “Эко констракшн” С.Нямдаваагийн элдэв гажиг сонин энэ мэтээр үргэлжилдэг. Сурсан занг сураар боох аргагүй. Дунд голын ай савд амины орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгавартай атлаа “Ривер Вилла” гэдэг орон сууцны хотхон босгосон. Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна гэдэг шиг улсын комисс нь С.Нямдаваагаас барьсан хаус чинь аль юм бэ? гэж мэдээж асуугаагүй.
Даалгавраасаа зөрнө гэдэг барилга дээр байж боломгүй, хууль тогтоомж, дүрэм журмыг уландаа гишгэж боссон гэсэн үг. Google map-ын зургаас л энэ хотхон Дунд голын ай савд цөмрөөд орчихсон байгааг харж болно. Сүхбаатарын талбайгаас урагш 1 км зайтай, Дунд голын эрэг дээр, герман чанар…гэх зэргээр сурталчилдаг. Хаус барих даалгавартай ч голын ай савд хотхон босгосныг хүлээж авсан улсын комиссын дарга нь Нийслэлийн Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам.
Хотын стандартгүй, аюултай байдлын дарга юм уу? Голын гольдролд, тэгээд дээр нь хаус барих даалгавраа зөрчиж хотхон босгосныг нь зөвшөөрч, ашиглалтанд хүлээн авсан. Али Баба дөчин дээрэмчин гэдэг шиг 40 гишүүнтэй нүсэр комиссыг голчлон Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар, Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн Т.Баасанхүү, ОБЕГ-ын тасгийн дарга Б.Мягмаржав гэх мэтийн нэрс байна.
Ус сувгийн удирдах газрын төлөөлөл голын ай савд баригдсан хотхоныг хүлээж авахыг зөвшөөрдөг нь усан дээрх Венецээс гадна зөвхөн Монголд л байж болох гажиг үзэгдэл. ОБЕГ-ын Барилгы зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржавын мутар үлдсэн хөдөлшгүй баримтыг shilen.gov.mn-ээс Та харж байна. Онцгой байдал үүсгэхгүй гэж оролцдог юм уу, гамшиг бүтээж, гай бүрдүүлээд өгье гэж гарын үсэг зурдаг уу? Үер ус, гамшиг ослын үр дагавраас илүү үндэс шалтгааныг нь арилгах, сэргийлэх үүргээ энэ хүн хаана хаяж гээсэн бэ? Албан тушаалтнынхаа хувьл даалгавраа зөрчиж, гол дунд баригдсан энэ хотхоныг хүлээж авах биш таслан зогсоох ажил үүрэгтэй хүмүүс. Манаачийг хэн манах вэ?
Д.БОЛОД
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.92
Сэлбийн голын бургас шугуйг устгаж орон сууцны хороолол барьсан зөвшөөрөл өгсөн нөхдийг орхиж болно гэж үү.
Хариулах202.9.40.143
Авилга авч баяжих гэж тэнэг новшнууд энэ албыг хашсан, тэд нь дандаа хүзүүгүй новшийн тавьсан Ховдынхон, эсвэл мэнгэтийн тавьсан увсууд, тэд л ичгүүргүй шуналын туламууд ийм юм хийнэ, бүх гарын үсгээ зурсан албан тушаалтанд ял оноох хэрэгтэй
Хариулах66.181.185.212
ЕР НЬ ДЭЭРХИ ТУШААЛТНУУД АЛБА ГҮЙЦЭТГЭХ ГЭЖ БИШ ХАХУУЛЬ АВАХ ЗОРИЛГОТОЙ ЭНЭ АЛБАН ТУШААЛЫГ ҮХЭН ХАТАН ХӨӨЦӨЛДӨЖ АЯГҮЙ БОЛ АВЛИГАЛ ӨГЧ АВСАН БИЗ. ХАРИН ОНООСОН АЛБАН ҮҮРГЭЭ ЭРХБИШ 000,1 % Ч ГЭСЭН ХИЙХ АЯДМААР БОЛСОН ГЭЖ НААДЬЯ.БАТ-ҮҮЛИЙН ОРЛОГЧ БАТАА ГЭГЧ БАТ -ҮҮЛИЙН АР ХУДАРГААР ХАХУУЛЬ АВЖ ҮҮ ХАМТАРЧ АВСАН УУ
Хариулах66.181.189.101
Энэ Нямдаваа гэж хүн сүг олон хүний аминд орж бн даа Хүний адаг хог
Хариулах202.126.88.93
Гэсгээн шийтгэ
Хариулах