Дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна

Админ
2025/01/17

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2024.01.16/ Монгол Улсын хүнсний стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч “Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд өнгөрсөн оны ургацын тайлан, дүн мэдээллийг нэгтгэх, гурилын үйлдвэрүүдийн авсан улаанбуудайн хэмжээ, улсын нөөцөд байгаа буудайн тоо хэмжээтэй уялдуулан энэ онд үйлдвэрлэх гурилын хэмжээг тогтоох талаар ярилцсан юм.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан бол Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран дотоодын гурилын үйлдвэрүүд нийт 210 мянга орчим тонн улаанбуудай нөөцөлсөн. Хөдөө аж ахуйн корпорац ТӨХК-ийн нөөцөд 70 мянган тонн хүнсний буудай байна. 2025 онд дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байгаа цохон тэмдэглэлээ. 

Хэлэлцүүлэгт “Улаанбаатар гурил” ХК, “Өег гурил” ХХК, “Од групп”, “Өгөөж гурил” ХХК, “Хөвсгөл Алтандуулга” ХК, “Милл хаус” гурилын үйлдвэрийн удирдлагууд оролцлоо. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс улаанбуудай, гурилын үнэ, гаалийн албан татварыг Засгийн газар эргэж харах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүдийн хүчин чадал 30-50 хувь буурч, сул зогсолт их болж, цалин, хөлс олгоход хүндрэл учирч байгааг хэлж байсан юм.

Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон гол шалтгаан нь гурилын борлуулалт буурсантай шууд холбоотой гэдгийг тодотгож байлаа. Тиймээс импортоор орж ирж буй гурилын тоо хэмжээ чухал нөлөө үзүүлж буй тул дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн шийдвэр хэрэгтэй байгааг онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр цаашид дотоодын гурил үйлдвэрлэгчид холбооныхоо нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, тогтвортой байдлаа бүрэн хангаж, нэгдсэн бодлого шийдвэр гаргаж, дунд хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, нэгдмэл зорилготой байхыг санууллаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 105.119.5.104
    2025/01/17

    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

    Хариулах