Олны анхаарал татсан хэргүүд шүүхэд шилжлээ

Админ
2019/06/11

Олны анхааралд байгаа хэргүүдийг тун удахгүй шалгаж дуусна хэмээн Ерөнхий прокурорын дэргэдэх ажлын алба мэдээлж байсан билээ. Тэгвэл улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн хэрэг шүүхийн шатанд очсон байна. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэгийн хэрэг шүүхэд шилжжээ. Түүнтэй хамт тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа бөгөөд хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг нь хориглоод байгаа юм.

Эрдэнэтэй холбоотой бас нэгэн хэрэг шүүхийн шатанд шилжсэн нь “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банканд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэрэг. Сүүлийн хэдэн жил шалгагдсан хэрэг ийнхүү дуусгавар болох нь.

Мөн  Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос тэдний хэргийг мөн шүүхэд шилжүүлжээ.

Түүнээс гадна саяхан Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ Тагнуулын ерөнхий газрын дарга асан  Б.Хурц нарын хэрэг прокурорт шилжсэн тухай дуулгасан. Тэгвэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгагдаж буй Б.Хурц нарын хэрэг ч мөн шүүхэд шилжсэн байна.

Сүүлийн хэдэн жил дамнан “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банканд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг ч шүүхэд шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна