Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатарын 24 тэрбум төгрөгийг нөөц сандаа зарцуулсан ноцтой баримт дэлгэгдлээ

Админ
2019/06/11

Аймаг бүрийн төсөвт засаг даргын нөөц сан байдаг. Гэвч өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг гэх ганц үгээр халхавч хийж, амьтны ам хаадаг Өмнөговь аймгийн  засаг дарга Наранбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 24 ТЭРБУМ төгрөгийг нөөц сандаа зарцуулжээ.

 

2019 онд л гэхэд өөрийн нөөц сандаа 14,2 ТЭРБУМ төгрөг зарцуулахаар төлөвлөж батлуулсанаасгадаад аялал, томилолт, болон дэмжлэг тусламжинд бараг ДӨРВӨН ТЭРБУМ төгрөг зарцуулсан байна.

 

Аймгийн засаг дарга Наранбаатар нь энэхүү олон аяллынхаа зардлыг “Зөгийн үүр” гэх хөтөлбөрөөс гаргах захирамжинд гарын үсэг зурсан нь ил боллоо. Уг нь “Зөгийн үүр” хөтөлбөр нь дарга нарыг аялуулдаг амраадаг хөтөлбөр бус боловсон хүчнээ чадавхижуулах зорилготой хөтөлбөр. Гэтэл ийнхүү Н.Наранбаатар өөрийнхөө тансаглалынхаа  халхавч болгожээ.    

 

Энд ганцхан жишээ дурдахад өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар Хууль хүчний байгууллагын бүх удирдлагуудаа авч АНУ-ыг зорьсон бол аймгийн Тамгын газрын дарга Ө.Баянмөнх, Засаг даргын орлогч Х.Батболд, хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг тэргүүтэй арав гаруй хүмүүс Европын улс орноор аялаад ирсэн байна.

 

Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр төсвийн мөнгөөр тоглож, аялаж зугаалаад ирсэн улс хүн танихаас болгоомжилсон уу яасан онгоцноос буухдаа хар малгай, ороолтоор нүүрээ битүү ороож буусан нь “баримт “ болон үлджээ.

 

Энэ мэт аялал зугааалгын нийт зардал нь ХОЁР ТЭРБУМД дөхөж байгаа бөгөөд төсвийн мөнгөөр туйлж, үрэлгэн загнадаг аймгийн засаг даргын энэ мэт баримтуудыг бид удахгүй дэлгэх болно. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар аймагтаа 680 САЯ ТӨГРӨГӨӨР хаалга барих шийдвэр гаргажээ.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна