Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан ёсоор АН-ын зөвлөлд нэгдлээ

2019 оны 06 сарын 13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн долоо  хоногт албан ёсоор ирүүлсэн билээ. Түүнийг уг хүсэлттэй УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн гишүүд танилцаж хариу бичгийг түүнд намын удирдлагууд гардуулан өгсөн байна.

 

АН-ын зөвлөлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өгсөн хариу бичигт:

 

"УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн фэйсбүүк хуудастаа "Үнэндээ хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж буй энэ үед улс орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллахаар шийдэв. Эхний ээлжинд ипотекийн зээлийн хүүг буулгах талаар зөвлөлд санал оруулах болно"  хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Энэ бол ямарч ур дунгуй уйлдэл. Яагаад гэвэл хуулинд 8- аас дээш гишуунтэй нам булэгтэй байх ундсэн заалт бий. Харин еер еер намын гишууд нийлж булэг байгуулна гэсэн заалт байхгуй. Тиймээс Баасанхуу нэмэгдлээч булэг болж чадахгуй АН- ын зевлел хучирхэг болж чадахгуй. Баасанхуу зевхен АН- ын талд хашгирна гэсэн уг. Энэ нь булгээ тараачаад арга ядаж байгаа Эрдэнэ, Эрдэнэбат нар жоохонч гэсэн дэмжлэгтэй гээд барьж авч унсэх нь холгуй л байгаа байхдаа. Гэхдээ Баасанхуугээ АН- ын гушуун болгох санаа байгаа байх. Тэгвэл "ноен урвагч нохой шарваач"- ын тож жишээ болно.

  • Хөгөө хөлдөө чирсэн новшнууд.Нүдний булайнууд хөтлөлцөөд улс төр төр засгаас зайлаарай.Eртөнцийн 3 н ичгэвтэр.