АН-ын даргын “аавынд” заларсан түүх

Админ
2019/06/13

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Ардчилсан намын дарга болоход талархахаасаа илүү шүүмжлэх хүн олон байсан. Тэр дундаас мань эрийг “аавын” хаалга татаж явсан эрүүгийн ертөнцийн хүн гэдгээр нь хүлээж авч, эмзэглэсэн хандлага нэлээд ажиглагдсан билээ. Тухайлбал, жиргээний Танхай эмээ @Tanhai_Emee хаягаас “АН нам авс булшиндаа нэгмөсөн орсны халуун мэндийг хүргэе! Дутуу үхчихээд нэг зэвүүн байсын одоо болж болж! Алуурчин дарга л дутаад байсан юм. АН намын оршуулга сайхан болж байна. Амьтасалж үзсэн туршлагатай хүнээр нам бариулж байгаад нийт гишүүд баяртай байна. АН мааний бадмий хум” хэмээн жиргэсэн байдаг.

 

Нэрт нийтлэлч Баабар С.Эрдэнийг намын даргын сунгаанд нэр дэвшихээр яригдаж байхад “Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх гэж үү?” хэмээн тавлаж байсан билээ. Эргээд харахад Баабар тавлах биш тааж л байсан юм билээ л дээ. Ийм юм болно гэдгийг.

 


Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар С.Эрдэнийг “эрүүгийн элемент” хэмээн чуулганы танхимд хэлж л байв. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “1984 онд С.Эрдэнэ хүний аминд халдаад шоронд явж байхад хэргийг нь уншиж байсан прокурор хүн” хэмээн онцолж хэлсэн юм. 

 

УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж сайдын хэлсэн үг:

 

https://www.facebook.com/soninmn.agency/videos/436394503576842/UzpfSTU4ODAxMzIwMTI4Nzc1NjoyMjY4NDM0MjUzMjQ1NjM0/

 

Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болчихоор шийртэй, хуйхтай, голтой улстөрчид ингэж хэлсэн байдаг.

 

Түүнчлэн АН-ын дарга С.Эрдэнийн улсын төсвийн мөнгө хөрөнгө завшсан, шамшигдуулсан хэргүүд бий. Тэрээр Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын хөрөнгийг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдан шалгагдаж Баянгол дүүргийн шүүхээс зургаан жил хорих ял сонсч, гурван сар шоронд суугаад гарсан юм.

 

Тодруулбал, С.Эрдэнэ нарын найман хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх 2009 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргасан байдаг.

 

С.Эрдэнийг өөрийн үүсгэн байгуулсан “Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа машиныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийгөө өмгөөлүүлэхээр нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг завшсан, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн “Гэрэл” зочид буудлыг Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт 95 сая төгрөгөөр шахсан, УИХ-ын 2008 оны сонгуулийн 25-р тойргийн дүнг будилаантуулсан гэсэн дөрвөн зүйлээр буруутгасан аж.

 

Эдгээр хэрэгт буруутгагдан 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасанчлан эд хөрөнгөз авшсан гэсэн үндэслэлээр Содномзундуйн Эрдэнэд 6 жил, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарт 5 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

С.Эрдэнэ нарын шүүх хурлын бичлэг

 

https://www.facebook.com/watch/?v=241650222946996

 

Мөн сонгуулийн дүн будлиантуулсан хэрэгт Ч.Чулуунчимэг, Д.Үүрийнтуяа, Н.Ширэндэв, Б.Жаргал, Г.Намхайдорж нарыг буруутган 5.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарын завшсан 45 сая төгрөгийг яллагдагч нараас гаргуулж, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгож, эд хөрөнгийг нь хураахаар болсон байдаг. Ийнхүү Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэ 6 жилийн хорих ял авсан түүхтэй. Гэвч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар 2009 оны аравдугаар сарын 17-ны өдөр С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нарыг шоронгоос гаргасан юм. Энэ цагаас хойш С.Эрдэнэ Ц.Элбэгдоржийн гар хөл болсон түүхтэй. Эдүгээ С.Эрдэнэ хэдийгээр АН-ын дарга боловч хэрэг дээрээ МАНАН бүлэглэлийн эрх ашгийг л хамгаалаад байдгийн учир ийм юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр С.Эрдэнэд хандан “Таны дүр улам тод болно, ил болно. Нийгмийн даатгалын сангаас нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг завшдаг, мөнгийг нь банкиндбайршуулдаг, зээл авдаг бузар булай бүх юм таныг сайд хийж байх үед бий болсон ш дээ. Энэ бүхэн чинь удахгүй ил болно за юу! Нотлох ч болно.Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина, таниулна” хэмээн хэлж байсан удаатай. Үнэхээр Ж.Энхбаяр гишүүн ийм итгэлтэй хэлж байсны учир нь тухайн үед С.Эрдэнэтэй холбоотой улсын төсвийн хөрөнгө, мөнгө завшсан хэд  хэдэн хэрэгт эрүү үүсээд байсан ажээ.

 

Энэ талаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан хувьсгалын партизан Г.Норовсүрэн  гэдэг хүн Ардчилсан намын даргын сунгааны өмнөхөн журмын нөхөддөө хандсан ил захидал бичиж, сонин, сайт дээр нийтэлж байв. Түүний ил захидлаас эш татвал, 2015 оны 8 дугаар сарын 31-нд эрүүгийн хэргээр бүртгэж 0201525030819 дугаар олгосон хэрэг: Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, байцаагч нар С.Эрдэнийн нөмөр дор нас барсан иргэдийн нэр дээр зээл авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

 

2016 оны 11 дүгээр сарын 28–нд эрүүгийн хэрэг үүсгэсэн 0201610000368 тоот хэрэг: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч С.Өнөрмаа мөн С.Эрдэнийн ивээл дор 27 иргэний нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэврийг 4 жилийн турш хуурамчаар авч байсан.

 

С.Эрдэнэ салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынхан талийгаачдын нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон байдаг. Мөрдөн байцаалтын явцад энэ луйврын хэрэгт нас барсан 10 мянга гаруй ахмад настны нэрийг ашигласан нь тодорхой болсон юм. Нийгмийн даатгалын салбарт луйвар, завшилтын бүхэл бүтэн систем бий болгон хөгжүүлсэн гэдгээрээ л С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байх ёс зүйн чадамжгүй болох учиртай.

 

С.Эрдэнэд холбогдох 7 хэрэг тухайн үед яригдаж байснаас түүнтэй  шууд холбогдох нь нотлох баримтаар тогтоогдсон хэд хэдэн хэрэг байсан юм. 2013 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр дээр орших хуучин барилгыг С.Эрдэнийн хүү Э.Ганболорын “Молор Эрдэнэ” компанид шилжүүлж, улмаар тэр байшингийн суурин дээр олон давхар орон сууц барин борлуулж, орлогыг завшсан хэрэг шалгагдаж байсан юм.

 

Ардчилсан намын жирийн гишүүн ил захидлаараа С.Эрдэнийн талаар ийм мэдээллийг ил болгосон байдаг. Мөн Хүүхдийн паркийн хойт талд баригдсан “Шонхор тауэр”-ын газрыг С.Эрдэнэ охиныхоо “Төгс эрдэм” сангийн нэр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хөгжлийн төв барих нэрийдлээр анх авч улмаар өөр зориулалтаар барилга барьсан тухай нэрт сэтгүүлч Л.Болормаа агсан сурвалжилж олонд хүргэж байв.

 

Намынхаа хоёр гишүүнийг хөөж, УИХ дахь албан ёсны бүлгээ өөрийн гараар тараасан С.Эрдэнэ мэдрэл, тэнэгээр нь дуудаж байсан О.Баасанхүү гишүүнтэйгээ гар барин тэврэлдэж, хамтран ажиллахаар болсон. Энэ нь С.Эрдэнэ гишүүн айдас ихтэй, намдаа дэмжлэг муу байгаагийнх гэж ажиглагчид харж байна. Тиймээс “2-3 сарын өмнө УИХ чуулган дээр загнаж, үзэж чадахгүй байсан хүнтэйгээ ингээд зогсож байх ч гэж... Ингэтлээ Сахал, Элбэг, Хурц нарт барьцаалагдсан гэхээр тэд маш аюултай байгаа юм шүү!!! Ардчилсан нам өнөөдрийн тогтолцоонд ялах бүх магадлалаа мафийн, эрлийзүүдийн барьцааны нам болгож байхгүй болгож байна даа!” хэмээн жиргэжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна