Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Үзэл бодлоо танилцуулах яах вэ, Үндсэн дүрмийг зассанаа тайлбарла, С.Эрдэнэ дарга аа!

2019 оны 06 сарын 14

АН-ын 7-р Их хурал 2017 оны хоёрдугаар сарын 12-нд хуралдаж намынхаа Үндсэн дүрмийг баталсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ энэхүү дүрмийг хуулийн дагуу Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ дур мэдэн засварлаж, эрх дархаа хамгаалсан, өөртөө ашигтай олон заалт оруулжээ. Энэ бол намынхаа удирдах дээд байгууллага болох Их хурлын бүрэн эрхэнд халдсан хэрэг юм. С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдмогцоо ийнхүү намынхаа дүрмэнд гараа лавхан дүржээ. Цаашид энэ дүрмийн дагуу тоглох тул өөртөө ашигтай заалтуудыг ямар ч аргаар хамаагүй оруулах нь түүнд чухал байсан бололтой.

 

Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга байхдаа орондоо хууль засч байгаад огцорсон бол АН-ын дарга С.Эрдэнэ мөн намынхаа дүрмийг “орондоо засч” орхижээ. Их хурлаар хэлэлцүүлэлгүйгээр АН-ын Үндсэн дүрэмд ямар ямар засвар оруулсныг дор танилцуулъя.

 

Юуны өмнө АН-аас томилогдсон Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд намын даргад хоёр жил тутам Намын их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн заалт тусчээ. Уг заалтыг Их хурлаар баталж хүчин төгөлдөр болгосон байна. Гэтэл С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд Үндсэн дүрмээ бүртгүүлэхдээ дээрх заалтыг хасжээ. Намын дарга нь хоёр жил тутамд Их хуралдаа ажлаа тайлагнаж, гишүүд дэмжигчдээсээ дахин итгэл үзүүлэх эсэхийг нь   асуучихад юу нь болохгүй гэж. Энэ заалтыг хассанаар С.Эрдэнэ хариуцлагаас зугтах боломжийг өөртөө гаргасан гэж АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн, Онц их хурал зохион байгуулах хорооныхон үзжээ.

 

С.Эрдэнэ АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож ажиллана гэсэн дүрмийн заалтыг өөрчилж намын дарга санал болгож байгуулна гэж оруулжээ. Намынхаа Их хуралд хоёр жил тутамд ажлаа тайлагнах заалтыг хассан дээрээ нэмээд ийнхүү Үндсэн дүрмийн хорооны гишүүдийг өөрөө санал болгож томилж байх эрх зүйн үндсийг өөртөө бэлдэж өгсөн байна. Үндсэн дүрмийн хорооны гишүүдийн ийнхүү намын дарга С.Эрдэнэ ганцаар дур мэдэн томилдог, гишүүд нь нэрээ дэвшүүлэх боломжгүй болсноор АН-ын дотоод хяналтын тогтолцоог устжээ. Тиймээс С.Эрдэнэ хүссэн хүнээ намаас хасдаг, гишүүдийнхээ эрхэнд халддаг болсон байна.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр ихэнх аймаг, дүүргийн намын дарга нарыг огцруулж үүрэг гүйцэтгэгч нэрээр хамаатан садан, хүү, хүргэн, жолооч, туслах, зэрэг тойрон хүрээлэгчдээ таввж, орон нутгийн намуудыг хагалан бутаргаад байгаа. Дүрмээ дур мэдэн өөрчилчихөөд дүрэмгүй тоглолтуудаа хийж байгаа нь энэ ажээ.

 

Үндсэн дүрмийн хорооны гишүүдийн сонгуулийг ингэж ардчилалгүй, шударга өрсөлдөөнгүйгээр шууд томилдог болгосон шигээ Дотоод сонгуулийн хороог бас намын даргын мэдлийн асуудал болгожээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана гэсэн дүрмийн заалтыг “намын дарга нэрсийг санал болгож байгуулна” гэж өөрчилжээ. Ийнхүү АН-ын дарга С.Эрдэнэ Дотоод сонгуулийн хороог өөрийн хүсэл тааллаар байгуулж, тэд намын даргынхаа захиалгыг биелүүлдэг тоглоомын байгууллага болсон байна. Тиймээс АН-ын бүх шатны дотоод сонгуульд С.Эрдэнэ шууд оролцож хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах гэдгээ өөрийн үзэмжээр шийддэг болжээ. АН-ын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж ротацийн сонгуулийг мөнгөний сонгууль болгож хувиргасан аж.

Тухайлбал, С.Эрдэнэ МАН-ын “60 тэрбум”-ын схемийг АН-д оруулан намын бүхий л удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлэн зарсан байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын Холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг гэх мэтээр АН-ын бүх шатны дотоод сонгуулийг мөнгөөр үнэлжээ.

Энэ бол С.Эрдэнэ Их хурлаар баталсан Үндсэн дүрмээс таалагдаагүйг нь дур мэдэн засч, хасч, өөртөө ашигтайгаар өөрчилсний шууд үр дагавар юм. Харин дараагийн, илүү хортой үр дагавар нь АН-ын Үндсэн дүрмийн зөрчилтэй зарим заалтыг МАН ашиглан шүүхэд нөлөөлж, АН-ыг сонгуульд орох эрхгүй болгох эрсдэлтэй. АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус энэ эрсдэл, завхралыг олж харж, үл тэвчин намынхаа Онц их хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг тавиад буй юм.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд намынхаа үзэл баримтлалыг танилцуулах аяныг орон даяар зохион байгуулж яваа. Уг нь тэрээр эхлээд Үндсэн дүрэмдээ хууль бусаар засвар хийснээ тайлбарлах ёстой юм  гэдгийг АН-ын гишүүд хэлж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Арай ч дээ. Үнэмшихэд хэцүүхэн л юм байна. Эрүүл ухаантай хүн арай ч ийм юм хийж суухгүй баймаар юм.

  • Наад эрдэнэ хулгайч чинь улс ард түмний төлөө юу ч хийхгүй хувийнхаа хулгайлаж авсан хөрөнгөө хамгаалаж үлдэхийн тулд бүхнийг ашиглана

  • Их Хурлаар батласан юм бол баримттай л юм байна. Үнэн бол. Тэгвэл шүүхэд хандах бүрэн боломжтой л юм байна. Энд бичиж суухын оронд шүүхдээч

  • сонирхолтой