Г.Батхүү агсны цуснаас алкохол илэрсэн ч гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

Админ
15 цаг 20 минутын өмнө

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар  УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү баасан гаригт зуурдаар нас барсантай холбоотой мэдээлэл хийхдээ “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер байхгүй.   Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гэхдээ гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй” хэмээсэн. Тэгвэл Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа уг хэргийн задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарчээ. Урьдчилсан дүгнэлтэд талийгаачийн цуснаас алкохол илэрсэн ч гаднын нөлөөгүй нас барсан болохыг дурьджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна