Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурлын тов гарна

Админ
2019/06/18

Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов тун удахгүй буюу ирэх долоо хоногт гарах гэнэ.  Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж арав гаруй хоногийн өмнө Б.Хурц нарын найман хүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар мэдэгдсэн.

 

Ц.Нямдорж энэ талаар “Эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон цөөнгүй хүний асуудлыг өчигдөр прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Нийт найман хүн байгаа. Эдгээр хүмүүс бүгд батлан даалтанд гарчихсан байгаа. Тухайлбал прокурор хүн байна. Мөн Тагнуул, Шүүхийн шийдвэрийн хүмүүс байгаа. Ер нь энэ эрүүдэн шүүлтэд оролцоогүй хуулийн байгууллага байхгүй шүү дээ. Шүүх, Дээд шүүх, Тагнуулын Ерөнхий газар, УЕПГ-ын удирдлагууд, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигалтай тэмцэх газар гээд монголын зургаан хуулийн байгууллага ил далд хэлбэрээр ямар нэгэн хэлбэрээр оролцсон.

 

Жишээ нь эрүүдэн шүүсэн хүмүүсийг цагдан хорих асуудлыг прокуророор дамжиж, шүүгчид гаргасан. Хамгийн сүүлд Дээд шүүх дээр очиход нь эрх бүхий шүүгч замаас нь булааж авч, даргалж, эцэслэж шийдээд дуусгасан. Тэр бүү хэл нас барсан хүнд хүртэл ял тохсон”гэж мэдэгдсэн. Тэгвэл ирэх долоо хоногт Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов гарах аж. Б.Хурц нарт хамаарах хэрэг 5 хүртлэх жилийн хорих ялтай байж болзошгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна