Л.Оюун-Эрдэнэ: Хөтөлийн цемент- шохойн үйлдвэр, Кью Эф Си компаниудыг АТГ-т өгсөн

Админ
2019/06/18


Нэр бүхий 7,8 компанийн эргэн төлөх хуваарь алдагдсан асуудал бий. Бүр зээлээ огт төлөөгүй компани ч бий. Тухайлбал Хөтөлийн цемент Квю Эф СИ зээлээ  огт төлөөгүй. Тиймээс АТГ шилжүүлнэ. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдээд явчих байх. Харин эргэн төлөлтийн график эвлэгдсэн компаниудад нэгдүгээрт зээл төлөх хугацааг сунгах уу, үгүй юу? Хоёрдугаарт, зээлийн хугацааг сунгалаа гэхэд зээлээ эргэн төлөх нөхцөл бүрдэх үү үгүй юу гэдгийг судлах шаардлага байна. “Эрэл” компанийн удирдлагуудтай уулзсан. Тус компанийн үйл ажиллагааг Засгийн газар хэрвээ стратегийн ач холбогдолтой гэж үзвэл Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, цаашлаад хөгжлийн банкны зээлээ төлөөд явна. Эсвэл зээлээ сунгах эсэх, эргэн төлөлтөө хийх чадвартай эсэхийг харгалзана. Учир нь зээлийн ерөнхий зорилго муу биш. Дэлхийн стандартад нийцсэн блок үйлдвэрлэх болон түүнийг угсрах үйлдвэр шүү дээ. Тэгэхээр яагаад төр өөрөө 200 мянган айлын орон сууцыг зах зээлийн ханшнаас 30-40 хувь  хямд барьж болохгүй гэж. Засгийн газар энэ шалгалтаас хойш Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больсон. Засгийн газраас энэ зээлийг олго, тэр зээлийг олго гэж шууд үүрэг өгөхгүй” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна