Шатахууны үнэ буурлаа

Админ
2019/06/19

Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэснээр шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагах болсон. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлд нэг баррель нэлээд өссөн ч энэ сараас эхлэн "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ А-80, А-92 тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлшний үнэ 1 доллараар буурсан. Иймд энэ сарын 15-наас эхлэн шатахуун импортлогч ААН-үүдийг үнээ буулгахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон ЗГ-ын тогтоолоор байгуулагдсан Үнийн зөвлөл шаардсан. Тэгвэл тус шаардлагын дагуу нефть импортлогч компаниуд  үнээ буулгажээ. Тэдгээр компаниуд шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгаж, нэг литр шатахууны үнэ 1890 төгрөг орчим болсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна