Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

461 дүгээр  ангиас бага насны хүүхэд хүчирхийлэгч оргожээ

2019 оны 06 сарын 20

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр  ангид  хоригдож байсан сэжигтэн оргожээ. Хэрэг явдал  өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед болжээ. Тус этгээд нь  бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд хэд хэдэн удаа оргохыг завдсан байжээ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж.  Тухайн этгээд албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан гэх албан бус мэдээлэл байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • сайн байна.