М.Энхсайханыг суллахаар болжээ

Админ
2019/06/21

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон. Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 20-ны орой 19 цагийн үед гэрт нь нэгжлэг хийж, 22 цагийн үед түүнийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулсан юм. Харин өнөөдөр үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх байсан. Тэгвэл дөнгөж сая шүүх хуралдаан болж М.Энхсайханыг суллахаар болжээ.    Авлигатай тэмцэх газраас түүнийг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж цагдан хорьсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна