Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж М.Энхсайханы араас орох уу

Админ
2019/06/24

АТГ-ын шинээр томилогдсон дарга нар Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг идэвхтэй шалгаж эхэлсэн  билээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд бөгөөд уг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцсон.  Тэр бүү хэл түүнийг албадан саатуулсан ч шүүх уг баривчилгааг хууль бус гэж үзэн, М.Энхсайханг сулласан билээ. Энэ талаар АТГ-аас "Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан байна" хэмээн мэдээлсэн.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч уг хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд түүнийг Монголд ирмэгц сэжигтнээр тооцон, мэдүүлэг авч эхлэх ажээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 1-р сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэлэхдээ "Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ- ын нэр бүхий 40 гишүүн авч үлдсэн юм.

 

Би тэдний нэг.Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан" хэмээн мэдэгдэж, 178 хуудас баримтыг гардуулж өгсөн юм. Гэвч Ц.Элбэгдорж  өнөөг хүртэл ирээгүй байгаа аж. Тэрбээр өнгөрсөн 5-р сард Монгол Улсаас гарсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна