Ирэх сард шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна

Админ
2019/06/26

УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр мэдээллийн үеэр ирэх сард шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна хэмээн мэдэгдлээ. Энэ талаар “Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш харьцангуй тогтворжсонтой холбоотойгоор өнгөрсөн сард манай улсын импортын үнэ буурсан тул энэ сард иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууныг 50 төгрөгөөр бууруулсан. Энэ сард бас ханш тогтвортой байсан тулд  ирэх сарын эхээр жижиглэнгийн үнийг бас бууруулна. Ирэх сард шатахууны жижиглэнгийн үнэ нийт 120 төгрөгөөр буурна” гэлээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна