Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Зориг, М.Батсуурь нараас АТГ байцаалт авч байгаа юу

Админ
2019/06/28

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нийт 17 шүүгч болон Ерөнхий шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн шийдвэртэй холбогдуулж эдгээр шүүгчид Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл өнөөдөр тэдгээр эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн гурвыг нь хорьсон гэх мэдээлэл байна. Тодруулбал АТГ-аас Улсын дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчийг саатуулан, шалгаж байгаа. Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Зориг тус шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь нараас тайлбар авахаар АТГ-т авчирсан гэх мэдээлэл байна. Эдгээр шүүгчид Ерөнхийлөгчийн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчид биш бөгөөд ямар хэргээр ийн тайлбар авч байгаа нь тодорхойгүй байна. Харин энэ талаарх мэдээллийг Прокурорын ерөнхий газрынхан “Энэ бол ташаа мэдээлэл. Цагдан хорьсон, саатуулсан зүйл байхгүй” хэмээн няцааж байна.

 

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШҮҮГЧ НАРЫН НЭРС:

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна