Гудамжнаас нярайн цогцос олджээ

Админ
2019/06/28

Өнгөрөгч мягмар гарагт нярай хүүхдийн цогцсыг хайрцагт хийж гудамжинд хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16-р хороонд дөнгөж төрсөн нярайн цогцсыг хайрцагт хийж хаясан байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэх эмэгтэйн төрүүлсэн хүүхэд болох нь тогтоогдсон бөгөөд хүүхэд төрөлхийн өвчтэй байсан учир нас барсан гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс өгчээ. Харин цагдаагийн байгууллагаас нярайн цогцсыг шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна