Хүүхэд тогонд цохиулж амиа алджээ

Админ
13 цаг 6 минутын өмнө

Баянзүрх дүүрэгт байрлах "Цайз" захын орчим бага насны хүүхэд тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал осол болдог өдөр хүү ээжтэйгээ нагац эгчийндээ очжээ. Хүү удалгүй айлын хүүхдүүдтэй тоглож улмаар айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж харамсалтайгаар амиа алдсан байна. Хамт тоглож байсан хүүхдүүдийн хэлж байгаагаар бороо орж байхад бүдэрч унасан.  Унахдаа төмөр дээр унсан гэх зүйлийг ярьжээ. Хэргийн явцад цахилгааны утсыг нуухын тулд төмрөөр хамгаалсан байжээ. Цагдаагийн байгууллагаас "УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт шалтгаан нөхцөлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэг гарсны дараа тус салбарын ажилтнууд очиж цахилгааны гэмтлийг засварласан байна. Одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, үхэлд хүргэсэн шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна