Ерөнхийлөгчийн зарлигаар эрх нь түдгэлзсэн 17 шүүгчдээс хил давжээ

Админ
2019/07/01

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн явдал байсан. Шүүхийн салбарынханд “хүнд” цохилт болсон тус үйл явдалтай зэрэгцээд УИХ-ын нэр бүхий таван гишүүн дахин найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, шалгахыг холбогдох байгууллагад нь мэдэгдсэн.

 

Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шүүгч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүгч зэрэг найман шүүгчийг тодорхой үндэслэлтэйгээр чөлөөлөх хүсэлтийг Шүүгчийн ёсзүйн хороонд хүргүүлсэн.

 

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн Салхитын мөнгөний ордтой холбоотой. 125 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Хэдийгээр тус мэдээлэл батлагдаагүй ч эдгээр 17 шүүгчийн нэг нь хил давж зугтсан байж болзошгүй гэх мэдээллийг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өглөө.

 

Тэрбээр энэ талаар   “17 шүүгчээс нэр бүхий шүүгчид хил давж гарсан гэсэн мэдээлэл бий. Нэрсийг нь би авсан байгаа. Хилийн хориг яаралтай тавьж, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүгч нарыг гадагшаа гарч явахыг яаралтай зогсоо гэдэг шаардлагыг дээд шүүхэд албан ёсоор хүргүүлж байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна