"Харш"-ийн С. Баасандорж гавьяат болох уу

Админ
2019/07/04

Тэртээ 1980-аад оны эцсээс залуусын чихэнд хоногшиж зүрхэнд дурсамж үлдээж өнөөдрийг хүртэл хөглөж яваа хамтлаг бол яах аргагүй Харш хамтлаг. Тэр дундаа гоцлол дуучин С.Баасандорж юм. Урлагийн ертөнцөд 30 жилийн турш өөрийн хөг аялгуу,уран бүтээлээрээ ялгарч чадсан Харшийн Бааскаг өнөөдөр тэр үеийн залуус андахгүй. "Хос залуус", "Шар цэцэг", "Хавар", "Би яг ийм" гээд сэтгэлд хоногшсон дуунууд нь өнөөдрийг хүртэл бидний зүрх сэтгэлд хоногшсон байна. Тэгвэл С.Баасандоржид гавьяат цол өгүүлэх аян өрнөж эхэллээ. Түүнд “Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг өгөх цаг нь болжээ” хэмээн түүний зохиосон сэтгэл хоногшсон дуунуудыг түгээсээр байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна