Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хуралд Г.Булган оролцож байна

Админ
Өчигдөр 10 цаг 12 минут

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох, гэм буруугийн шүүх хуралдаан Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хуралдаанд Б.Хурц,  Г.Эрдэнэбат нарын есөн хүнээс гадна С.Зориг агсны эхнэр Г.Булган нар оролцож байгаа юм байна. Шуух хурал хаалттай явагдана. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Б.Хурц нарт хэрэг үүсгэсэн юм. Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүгдэгчээр татсан. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 гэсэн зүйл ангиар ялласан билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна