Г.Эрдэнэбат: Би эрүүдэн шүүсэн гэдгийг мэдээгүй

Админ
2019/07/23

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болж байгаа билээ. Шүүх хуралдаан одоогоор завсарласан. Шүүх бүрэлдэхүүн хуралдаанд Ц.Амгаланбаатарыг оролцуулах нь зөв гэж үзсэн учраас 14 цаг хүртэл хойшлоод байна. Дөнгөж сая УПЕГ-ын орлогч дарга асан, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байсан Г.Эрдэнэбат шүүхийн танхимд ирлээ. Энэ үеэр тэрбээр  “Эрүүдэн шүүсэн талаар би мэдээгүй. Бичлэг үзээд л мэдсэн. Мэдэгдэх боломжгүй юм гэж байдаг юм. Ер нь энэ асуудал олон жил ужгирсан. Тиймээс  тухай тухайн үед нь шийдээд явж байсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын  үйлдсэн хэрэг олон баримтаар нотлогдсон” гэх тайлбарыг өглөө.    
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна