Говь ХК-ний 18 настай ажилтан нас баржээ

Админ
2019/07/24

"Говь" ХК-д ажиллаж байсан, 18 настай Л харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тус компанид  дадлагажигчаар ажиллаж байсан талийгаач талийгаач залуугийн цогцсыг шөнө нь гарган авсан байна. Тус компанийн удирдлага өглөөний 10.30 минутын үед түүнд "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн аж. Тэрээр бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлжээ.  Улмаар  Онцгой байдлын байгууллагад "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу дадлагажих ажилтан болох Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо" гэсэн дуудлага долоодугаар сарын 24-ний 02:15 цагт өгчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 02:19 цагт очиж, дадлагажигч ажилтан бохир ус дамжуулах станцын худгийн сэнс ажиллагаатай, эсэхийг шалгах үед сэнсэнд цохигдон нас барсан байсан тул Аврах ангийн алба хаагчид цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна