Энэ сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Админ
2019/07/25

2019 оны 7 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст бороотой байна. /

 

Баруун аймгуудын нутгаар: 25, 28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи 25-27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

 

Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

 

Төвийн аймгуудын нутгаар: 27-нд ихэнх нутгаар бороо, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25, 26-нд ихэнх нутгаар дулаан байна.

 

Зүүн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-28-нд зарим газраар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 26-наас нутгийн өмнөд хэсгээр хална.

 

Говийн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.Салхи 26-28-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

 

Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус байна. 25-26-нд ихэнх нутгаар хална.

 

Эх сурвалж: ЦУОШГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна