Д.Гантулгын хүчингийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Админ
2019/07/30

Хэнтийн аймгаас сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хоёр хоногийн өмнө дахин прокурорт шилжүүлжээ.  Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар прокурорт шилжихэд бэлэн болсон байна.

 

Хэргийг ЦЕГ, АТГ хамтран шалгаж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна